Gerlee


Та нvvр гараа маш сайхан арчилж гадна vзэмж төрхөө анхаардаг боловч ямар ч vр дvн алга уу? Тэгвэл та өөрийн зан авирыг тооцож vзээд гоо сайхны бvтээгдхvvнээ сонгоод vз дээ. Тус болно гэдэг итгэлтэй байна.

Сангвиник эмэгтэй

Энэ бvсгvйчvvд дундаж өндөртэй, өргөн мөр, нэлээд булчинлаг, улаан ягаавтар хацартай. Сангвиникийн цусны эргэлт эрчимтэй учраас эсvvдэд тэжээл сайн очдог. Арьсны гадна давхраа гадны өчvvхэн бага vйлчлэлд цочирч vрэвсэж, улайдаг. Тvvнээс гадна цус их эрчимтэй гvйдэг учраас байнга халууцаж байдаг. Энэ бvлгийн эмэгтэйчvvд арьсаа сайн арчлах ёстой.

Тvvнчлэн арьсаа маш сайн хамгаал. Ялангуяа усгvйжихээс сэргийл. Мөн наранд хэт шарж болохгvй шvv. Гэхдээ сангвиник зантай эмэгтэйн арьсны сайн тал нь удаан хөгширдөг, vрчлээ орой vvсдэг. Сангвиник эмэгтэйн зан авир огцом бас хувирамтгай. Тэд аливаа vйл явдлыг сэтгэл догдлон тун мэдрэмжтэй хvлээж авдаг. Тэд мэдрэмжээрээ амьдардаг. Шинэ гоо сайхны бvтээгдхvvн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгээ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггvй муу зуршилтай.

Флегматик эмэгтэй

Тэд махлаг, том хөх, богино хvзvv, цилиндр хэлбэрийн биетэй. Тэдний бодисын солилцоо удаандуу явагддаг. Тиймээс тэжээлийн бодисууд муу шингэдэг. Улмаар таргалж бие организм нь хаягдлаар дvvрдэг. Флегматикчууд байнга даарч байдаг. Тэдний арьс нь цонхигор. Энэ нь артерийн цусны эргэлт хангалтгvй байдгаас болдог. Арьс нь цочромтгой учраас хамгаалалтын давхраа vvсгэх эмчилгээ хийх хэрэгтэй. Гоо сайхны салонд арьсны эсvvдийг тэжээх, нvvрний ба бvх биеийн эсvvдийг чангаруулах эмчилгээ хийлгээрэй. Флегматик эмэгтэй хичээнгvй, ул суурьтай, нямбай байдаг. Тэднийг идэвхгvй залхуу гэж буруутгаж болох ч vнэхээр тайван тогтуун улс.

Меланхолик эмэгтэй

Меланхолик эмэгтэйчvvд туранхайвтар, гоолиг бэлхvvс, жижиг, цээж нарийн хавчиг, нvvр гурвалжиндуу, уруул нь доошоо жаахан унжсан байдаг. Эмзэг турьхан биетэй тэдний арьс тунгалаг, хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай. Арьс нь эрт суларч vрчийх хандлагатай. Тэд бага хэрнээ ойр ойрхон хооллодог. Жимс ногоонд дуртай харин сахар болон өөх тосонд дурладаггvй. Тэд шинэ юм болгоныг сонирхдог. Хамгийн гол нь өмнөө зорилго тавибал бvх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бvрчлэн биелvvлдэг.

Холерик эмэгтэй

Тэд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд арьс нь хэвийн, шаравтар, хувийн онцлогоос хамаараад хуурай эсвэл тослог байдаг. Заримынх нь тосны булчирхай маш идэвхтэй учраас батга гарах нь элбэг. Иймээс гоо заслын аргуудын тусламжтай тосны булчирхайн vйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшvvлж, цэвэрлэж байх шаардлагатай.

stroke-urile-si-importanta-lor

Стресст орсон vед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд vvсэх магадлалтай. Тvvнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Холерик эмэгтэйчvvд өмнөө зорилго тавьж тvvндээ хvрэх арга замыг олох нь маш чухал.



Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Монос групп ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар

Бичсэн 13:14, 2016-11-17

Улаанбаатар хотод төрсөн. 1970 онд Улаанбаатар хотын 18-р 10 жилийн дунд сургууль, 1975онд ОХУ-ын Пятигорск хотын эм зүйн ухааны академийг эмзүйч мэргэжлээр төгссөн. 1975-1978 онд Сэлэнгэ, Хөвсгөл аймагт эм шинжлэгч, эмийн санг удирдах конторын дарга, 1978-1980 онд анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторт эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1985 онд ЭМЯ-нд “Эрүүл мэнд”,“Анагаах ухаан” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1990 онд Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газарт эм хангамжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Эмийн сангуудыг удирдах конторын дарга, Эмимпекс концернийн нэгдүгээр орлогч захирал зэрэг ажил хийж байв. 1990 оноос эм гоо сайхны “Монос” жижиг үйлдвэр байгуулсан. 1990 онд тус үйлдвэрийн дэргэд зохион бүтээх тасаг, 1996 онд зохион бүтээх төв, 2006 онд эрдэм шинжилгээний төв, 2000 онд Монос дээд сургууль, 2009 онд эм судлалын хүрээлэнг тус тус үүсгэн байгуулсан. 2004 онд “Уламжлалт ухааны эмнэл зүй, эм зүйн асуудлууд” Европын холбооны мэдээлэл зүйн академид эм зүйн ухааны профессор, докторын зэрэг хамгаалсан. Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоог 1996 онд үүсгэн байгуулж Ерөнхийлөгчөөр нь 3 дахь удаагаа сонгогдож ажиллаж байна. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч, Монголын инновацийн холбооны Ерөнхийлөгч, Москва хотноо төвтэй Олон улсын дипломатын академийн академич. “Эмийн хэрэгцээ тодорхойлох орчин үеийн аргууд”, “Эмийн үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлууд”, “Эмийн лавлах” зэрэг 5 ном, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис хэвлүүлсэн, 40 гаруй шинэ эм, гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зохион бүтээсэн. 2000 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэг хүртсэн. Эм зүйн ухааны салбарт эх орны ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “ “Салимон, Дентамон, Биомон цуврал эм, бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсэн учир Монгол улсын төрийн шагнал 2006 онд хүртсэн. 2013 оны 3 сард Монголын шинжлэх ухааны акедемийн гишүүнээр /Акедемич болсон/ сонгогдсон


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax