Gerlee


Та нvvр гараа маш сайхан арчилж гадна vзэмж төрхөө анхаардаг боловч ямар ч vр дvн алга уу? Тэгвэл та өөрийн зан авирыг тооцож vзээд гоо сайхны бvтээгдхvvнээ сонгоод vз дээ. Тус болно гэдэг итгэлтэй байна.

Сангвиник эмэгтэй

Энэ бvсгvйчvvд дундаж өндөртэй, өргөн мөр, нэлээд булчинлаг, улаан ягаавтар хацартай. Сангвиникийн цусны эргэлт эрчимтэй учраас эсvvдэд тэжээл сайн очдог. Арьсны гадна давхраа гадны өчvvхэн бага vйлчлэлд цочирч vрэвсэж, улайдаг. Тvvнээс гадна цус их эрчимтэй гvйдэг учраас байнга халууцаж байдаг. Энэ бvлгийн эмэгтэйчvvд арьсаа сайн арчлах ёстой.

Тvvнчлэн арьсаа маш сайн хамгаал. Ялангуяа усгvйжихээс сэргийл. Мөн наранд хэт шарж болохгvй шvv. Гэхдээ сангвиник зантай эмэгтэйн арьсны сайн тал нь удаан хөгширдөг, vрчлээ орой vvсдэг. Сангвиник эмэгтэйн зан авир огцом бас хувирамтгай. Тэд аливаа vйл явдлыг сэтгэл догдлон тун мэдрэмжтэй хvлээж авдаг. Тэд мэдрэмжээрээ амьдардаг. Шинэ гоо сайхны бvтээгдхvvн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгээ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггvй муу зуршилтай.

Флегматик эмэгтэй

Тэд махлаг, том хөх, богино хvзvv, цилиндр хэлбэрийн биетэй. Тэдний бодисын солилцоо удаандуу явагддаг. Тиймээс тэжээлийн бодисууд муу шингэдэг. Улмаар таргалж бие организм нь хаягдлаар дvvрдэг. Флегматикчууд байнга даарч байдаг. Тэдний арьс нь цонхигор. Энэ нь артерийн цусны эргэлт хангалтгvй байдгаас болдог. Арьс нь цочромтгой учраас хамгаалалтын давхраа vvсгэх эмчилгээ хийх хэрэгтэй. Гоо сайхны салонд арьсны эсvvдийг тэжээх, нvvрний ба бvх биеийн эсvvдийг чангаруулах эмчилгээ хийлгээрэй. Флегматик эмэгтэй хичээнгvй, ул суурьтай, нямбай байдаг. Тэднийг идэвхгvй залхуу гэж буруутгаж болох ч vнэхээр тайван тогтуун улс.

Меланхолик эмэгтэй

Меланхолик эмэгтэйчvvд туранхайвтар, гоолиг бэлхvvс, жижиг, цээж нарийн хавчиг, нvvр гурвалжиндуу, уруул нь доошоо жаахан унжсан байдаг. Эмзэг турьхан биетэй тэдний арьс тунгалаг, хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай. Арьс нь эрт суларч vрчийх хандлагатай. Тэд бага хэрнээ ойр ойрхон хооллодог. Жимс ногоонд дуртай харин сахар болон өөх тосонд дурладаггvй. Тэд шинэ юм болгоныг сонирхдог. Хамгийн гол нь өмнөө зорилго тавибал бvх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бvрчлэн биелvvлдэг.

Холерик эмэгтэй

Тэд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд арьс нь хэвийн, шаравтар, хувийн онцлогоос хамаараад хуурай эсвэл тослог байдаг. Заримынх нь тосны булчирхай маш идэвхтэй учраас батга гарах нь элбэг. Иймээс гоо заслын аргуудын тусламжтай тосны булчирхайн vйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшvvлж, цэвэрлэж байх шаардлагатай.

stroke-urile-si-importanta-lor

Стресст орсон vед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд vvсэх магадлалтай. Тvvнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Холерик эмэгтэйчvvд өмнөө зорилго тавьж тvvндээ хvрэх арга замыг олох нь маш чухал.



Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


ЭЗШУИС захирал доктор профессор Л.Цэрэндулам

Бичсэн 13:26, 2016-11-17

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил 1963-1973 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12 дугаар дунд сургууль төгссөн 1973-1979 онд ЗХУ /одоогийн ОХУ/-ын Иркутск хотын АУДС-д суралцаж “Эмзүйч” мэргэжлээр төгссөн 1996 онд Эм Зүйн Ухааны докторын зэрэг хамгаалсан 2011 онд Клиникийн профессор 2012 онд Дэд профессор Ажилласан байгууллага 1979-1980 онд Нийслэлийн III эмийн санд эм шалгагч, 1980-1985 онд Нийслэлийн хүүхдийн эмийн санд эрхлэгч, 1985-1999 онд Анагаах Ухааны Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1999-2013 онд П.Н.Шастины нэрэмжит услын III төв эмнэлэгт Эм Зүйн албаны дарга, 2013 оноос хойш “Монос” дээд сургууль – Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлаар тус тус ажиллаж байна. Бүтээл (нэг сэдэвт бүтээл, ном сурах бичиг, стандарт,патент) 2006 онд “Зарим зүйл Бэришийн (Bupleurum L) хими, хими-технологийн судалгаа” сэдвээр Эм Зүйн Ухааны докторын зэрэг хамгаалсан. Ном товхимол - 7 Эрдэм шинжилгээний өгүүлэл – 49 Илтгэлийн хураангуй – 51 Улсын стандарт технологийн заавар - 9


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax